Эх дэлхийгээ аварцгаая! хөтөлбөр

Эх дэлхийгээ аварцгаая! хөтөлбөр

04/06/2020-05/06/2020

Сиэттлийн Хүүхэд Залуучуудын Төв нь Шорлайн(Shoreline) Хотын КОВИД-19-ын Онцгой Байдлын сангийн тусламжтайгаар цар таxлын халдварын эсрэг хамтран ажиллалаа. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хүн бүр амны xаалт зүүх нь энэхүү хямралыг давж туулах найдвартай арга замуудын нэг билээ. Хамгийн гол нь бид олон нийтэд, ялангуяа бага насны хүүхдүүдэд үүнийг ойлгуулан таниулаxыг эрхэм зорилгоо болгосон. Хүүхдүүд маань өвчин тусаагүй атлаа бид нар яагаад заавал амны хаалт зүүх албатай вэ, үүнийг хэрэглэсэний ач тус нь юу вэ хэмээн шалгаадаг. Үүнд бодитоор хариу өгөх нь чухал гэж бид үзсэн.

Манай төвийн ажилтан, сайн дурынхан нь “Амны хаалтаа зүүж эх дэлхийгээ аварцгаая!” танин мэдэхгүйн сургалтын богино хэмжээний хүүхдийн видео кино, мөн гэрийн нөхцөлд хүүхдүүд өөрсдөө хэрхэн загварлаг амны хаалт хийх видео хичээл бэлтгэн нийтэд танилцуулсан нь олны талархалыг хүлээн биднийг урамшууллаа.

Түүнээс гадна бид олон удаа угаагаад хэрэглэж болох, хөвөн даавуун, хөөрхөн загварлаг 800 ширхэг чанартай амны хаалтыг өөрсдийн гараар хамтран хийж, Шорлайн хот орчмын айл өрх, гэр цэцэрлэг, Шорлайн дүүргийн сургуулийн өдрийн хоол түгээх төв, хүнс түгээх тусламжийн цэг бусад ашгийн бус байгууллагуудад хандивласан. Манай олон нийтийн сүлжээнд байршуулсан сургалтын бичлэгүүд үр дүнгээ өгч, өдөрт 1000 гаруй удаа үзжээ.

Харьцангуй богино хугацаанд уг ажлыг амжилттай амжуулсныг өндрөөр үнэлж олон түмэн талархал илэрхийлcэн нь бидэнд урам зориг хайрлалаа.

Дээрх үйл ажиллагаанд идэвxтэй оролцсон хамт олондоо болон хамтран ажилласан Шорлайн хотын КОВИД-19-ын Онцгой байдлын санд талархлаа илэрхийлье! 

   

Доорх холбоосоор нэвтрэн орж бидний хийсэн сургалтын бичлэгүүдийг үзнэ үү!