Сиэттлийн Монгол хүүхэд залуучуудын төв

Монгол хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Сиэттл хотод аж төрж буй санаа зорилго нэгдсэн бидний монголчууд 2016 онд Сиэттлийн Монгол хүүхэд залуучуудын төвийг (СМХЗТ) байгуулсан юм. СМХЗТ нь АНУ-ын Вашингтон мужид үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. Мөн АНУ-ын Татварын албаны татвараас чөлөөлөгдөх 501(c) 3 статустай, ашгийн бус, олон нийтийн байгууллага бөгөөд монголчууд, тэдний үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах зорилготой.
СМХЗТ нь хэл, урлаг, соёл, нийгмийн манлайлал, эрүүл мэнд, хамт олны төлөвшилт, нийгэм доторхи харилцаа зэрэг олон төрлийн сургалт хөтөлбөрийг зохион явуулдаг.
СМХЗТ-ийн сайн дурын ажилтнууд нь бүрэн бүрэлдхүүнээрээ ажил үүргээ гүйцэтгэн, монголчууддаа танигдаж, итгэлийг нь хүлээсэн. 2020 онд удирдах зөвлөлийн долоон гишүүн, есөн багш, тогтмол хамтран ажилладаг сайн дурын олон ажилтны хамт олны төлөө зүтгэсээр байна.
Сайн дурынсанаачилгатай ажилтнуудынхаа хүчээр хүн бүр гэртээ буй мэт намуун тавлаг, найрсаг тайван уур амьсгалыг бүрдүүлж чадсан.