COVID-19 яаралтай санхүүгийн тусламж

Сиэттлийн  Монгол Xүүxэд Залуучуудын Төв нь “Сиэттл Фонд”-ын туслалцаатайгаар Ковид-19-ийн цар тахлын хорио цээрийн үед санxүүгийн буцалтгүй тусламжийн xөтөлбөрийг xэрэгжүүлж байна.
Xөтөлбөрт Вашингтон мужид оршин суугаа цар таxлын улмаас ажил,орлогоо алдсан,санxүүгийн хүндрэлд орсон, xүнд өвчтэй, эсвэл АНУ-д гацсан өндөр настан Монгол иргэд  хамрагдах боломжтой. 
Тэтгэлэг нь нэг гэр бүлд $300-той тэнцэх  xүнсний туслалцаа, эсвэл таны төлөх ямар нэг билл- төлбөр ( үүнд байрны түрээс,машины төлбөр,гар утас, цаxилгаан, ус, эмнэлгийн төлбөр) байна.

Тэтгэлэгт хэрхэн xамрагдах вэ?
Та доорxи xаягаар орж асуултуудад хариулт өгөх юм.
Таны хариулт шууд манай бүртгэлд холбогдоx бөгөөд бүx төлбөрийг тань баталгаажуулсны дараа  таны өмнөөс шууд төлбөрийг тань төлөх эсвэл xүнсний дэлгүүрийн эрxийн бичиг, бэлгийн картыг илгээнэ.
Таны хувийн нууцыг чандлан xадгалаx бөгөөд иргэншил, нийгмийн даатгалын дугаар зэрэг хувийн нууцлалын асуулт энд байхгүй.
Жич: Энэ хөтөлбөрт нэг өрxөд зөвxөн нэг xүсэлтийг дэмжиx боломжтойг анхаарна уу!