Долдугаар сараас эхлэн Америкт хүүхдүүд сар бүр тэтгэмж авахаар болно

Ирэх долдугаар сараас эхлэн Америкт хүүхдийн татварын хөнгөлөлт болгож сар бүр 300 хүртэлх ам долларын мөнгөн тэтгэмж олгож эхлэх болжээ. Энэ нь АНУ-ын засгийн газраас ард иргэддээ Ковидыг даван туулахад үзүүлж буй мөнгөн тусламж юм бөгөөд энэхүү тусламж нь American Rescue Plan сангаас олгож буй 1.9 триллион долларын санхүүжилт юм байна. 

Энэхүү тусламжид АНУ-н нийт хүүхдүүдийн 88 орчим хувь нь хамрагдах бөгөөд 6 хүртэлх насны хүүхдэд сар бүр 300$, 6-17 насны хүүхдүүд 250$ долларыг сар бүрийн 15-нд авах юм. 

Хүүхдийн Татварын хөнгөлөлтийн дээд хэмжээ нь 6 хүртэлх насны хүүхдэд 3,600$, 6-17 насны хүүхдэд 3,000$ байх бөгөөд сар бүрийн  мөнгө олголт дуусах үед үлдсэн мөнгөө 2021 оны татвараасаа хөнгөлүүлж болох аж.

Тусламжийн мөнгийг сар бүр шилжүүлэг, чек, дебит картаар олгох бөгөөд ихэнх хүмүүст өмнө нь тусламжийн мөнгө авч байсан аргаар өгөх ба ямар нэгэн хүсэлт илгээх шаардлагагүй.

Харин ганц бие хүмүүс 75,000$- болон түүнээс бага дүйцүүлсэн орлоготой бол хүүхдийн мөнгөө бүрэн авна, гэрлэсэн хүмүүсийн нийт орлого 150,000$-с бага бол мөн бүрэн авах юм.

Нийт орлого дээрх хэмжээнээс 1000$-р нэмэгдэх тутамд хүүхдийн мөнгө 50$-р багасна гэжээ. 

Хүүхдийн Татварын Кредитыг нэмэгдсэн хэмжээгээр нь авах шаардлагыг хангаагүй хүмүүс буюу ганц бие хүмүүсийн дүйцүүлсэн орлого 200,000$-с, гэрлэсэн хүмүүсийн нийт орлого 400,000$-с бага бол. хүүхэд тус бүрдээ 2000$ авах боломжтой .

Өмнө нь хөнгөлөлт авахад зайлшгүй жилийн 2,500$-с дээш орлоготой байхыг шаарддаг байсан бол энэ удаагийн Кредит нь буцаан олгогдох боломжтой буюу эцэг эхчүүд ямар ч орлогогүй байсан ч мөнгөө авч болох юм байна