Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр

Санхүүжүүлэгч байгууллага: Сиэттл сангийн “Хөршөөс хөршид” хөтөлбөр
Хэрэгжсэн хугацаа: 2019.10.25-2020.01.25
Хөтөлбөрийн зорилго: Эмэгтэйчүүдийн санхүүгийн болон харилцааны чадавхийг дээшлүүлэх 
Зорилтот бүлэг: Бүх насны эмэгтэйчүүд
Зохион байгуулагдсан үйл ажиллагаа: Сургалт, Хэлэлцүүлэг, 
Гарсан үр дүн, хөтөлбөрийн ач холбогдол:
12 долоо хоногийн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 20 эмэгтэй оролцсон. 
Тэд Санхүүгийн бие даасан байдал, Харилцааны чадвар, Ажлын байранд материал бүрдүүлэлт болон ажлын байрны ярилцлагын бэлтгэл хангалт, Суралцах болон ажиллах төлөвлөгөө боловсруулалт, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, Иргэний оролцоо, Олон нийтийн харилцаа,  Өөр улс оронд ажиллаж амьдрах ба гэр бүлийн амьдрал зэрэг олон чиглэлүүдээр сургалтад хамрагдаж, өөрсдийн мэдлэг, чадвараа дээшлүүлсэн.  

Мөн тэд долоо хоног бүрийн уулзалт, ярилцлагуудад оролцож,  өөрт хэрэгтэй олон зүйлийг ойлгон авч, бусдаасаа суралцаж, харилцан туршлагаа солилцож байсан.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд 300 гаруй хүний цахим шуудангийн хаяг, утасны дугаарын жагсаалт бүхий мэдээллийн сантай болсон.
Сиэттлд үйл ажиллагаа явуулдаг WЕ Мongolia - Seattle, Seattle Mongolian Women's Basketball Group, Seattle Mongolian Mom зэрэг Монголчуудын бусад бүлгэмүүдтэй холбоо тогтоосноор мэдээллээ хурдан шуурхай хуваалцах, түгээх боломжоо нэмэгдүүллээ.

Бидний олон удаагийн уулзалт сургалтуудаас биеийн тамир спорт ялангуяа багийн спорт нь манай эмэгтэйчүүдийг xамтран ажиллах, нэгдэхэд чуxал нөлөөтэй гэдгийг олж мэдсэн нь бас нэг сайхан боломжийг бүрдүүлсэн билээ.Энэхүү N2N xөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бид Чикаго xотод 2019-оны 10-р сард зохиогдсон АНУ -д амьдарч, ажиллаж байгаа монголчууд сагсан бөмбөгийн тэмцээний 35+ насны ангилалд  Сиэттлийн эмэгтэйчүүдийн Сиэттл багаа оролцоход өөрсдийн хувь нэмрийг оруулсандаа таатай байна. Мөн СМXЗТ нь 10-аас 2 сарын хооронд Сиэттлийн эмэгтэйчүүдийн 7 хоног бүрийн сагсан бөмбөгийн бэлтгэлийг явуулахад багагүй хувь нэмэр оруулж ирлээ. 

Хөтөлбөрт маань нийгмийн олон салбарт хөдөлмөрлөж буй эмэгтэйчүүд оролцож xоорондоо найзлан нөхөрлөж, хамтран ажиллах үүд хаалгаа нээсэнд xөтөлбөрийн бас нэг ач xолбогдол оршино.Сургалтын дараа үндэсний монгол бүжиг, иогийн хичээлүүдийг давхар зохиож байсанд   оролцогч эмэгтэйчүүдиин талархалыг хүлээсэн билээ.  Хөтөлбөрт амжилттай оролцож, дүүргэсэн эмэгтэйчүүдэд батламж олгосон болно.