ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ЭРХИЙН БИЧИГ

Шорлайн хотын иргэдэд хүнсний тусламж үзүүлэх зорилготой хүнсний эрхийн бичиг шинэ зуны хөтөлбөрийг зарлаж байна. Нэг өрхөд хүнс болон ахуйн хэрэглээний бараа авах $320-ийн СэйфВэй Safeway дэлгүүрийн эрхийн бичиг олгоно. Энэ нь 7-р сарын 1-нээс 9-р сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд эрхийн бичгээр согтууруулах ундаа, тамхи, хонжворт сугалаа худалдаж авах боломжгүй.эрхийн бичиг талоны тоо хязгаартай тул бага орлоготой гэр бүлүүдийг чухалчилж, цагаачлалын статус харгалзахгүй олгоно. Хүнсний талон олгоход тавигдах нөхцөлүүд

  1. Сэйфвэй Safeway  хүнсний эрхийн бичиг авахын тулд 18-с доош насны нэг ба нэгээс дээш хүүхэдтэй гэр бүл байх, Шорлайнд амьдардаг байх эсвэл хүүхэд нь Шорлайний  Сургуулийн (Shoreline Public Schools) сурагч байх шаардлагатай. Мөн Вашингтон мужаас үзүүлдэг дараах бэлэн мөнгөний тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээний, орон сууцны эсвэл хүүхэд асрамжийн тусламжаас авдаг байх шаардлагатай:
  • Анхан Шатны Хүнсний Хэрэгцээ/ Basic Food (SNAP) 
  • Бага Насны Хүүхдийн Боловсрол Ба Тусламж/ Early Childhood Education and Assistance (ECEAP) or Head Start  
  • Үнэ Төлбөргүй Эсвэл Хямдралтай Үнэтэй Сургуулийн Үдийн Хоол/ Free or reduced school lunch 
  • Жирэмсэн Эмэгтэйчүүдийн Тусламж/ Pregnant Women Assistance  
  • Дүрвэгчдийн Бэлэн Мөнгөний Тусламж/ Refugee Cash Assistance (RCA)  
  • Кинг Коунти Орон Сууцны Удирдах Газрын 8 Дугаар Хэсгийн Хямдралтай Байр/ King County Housing Authority Section 8 Subsidies 
  • Ядууралд Өртсөн Гэр Бүлүүдийн Түр Хугацааны Тусламж/ Temporary Assistance for Needy Families (TANF) 
  • Вашингтон Апль Эрүүл Мэнд/ WA Apple Health (Medicaid) 
  • Эмэгтэйчүүд, Нярай, Хүүхдийн Хоол Тэжээлийн Хөтөлбөр / Women, Infants, and Children Nutrition Program (WIC)     ЭСВЭЛ

2. ​​​​​​COVID-19 –с болж ажлаа алдсан байх ёстой мөн:

  • Засгийн газраас үзүүлдэг тусламж авч чадахгүй байх нийгмийн бүтцийн болон институтийн ямар нэгэн хүндрэлтэй тулгарсан (хэл нэвтрэлцэхгүй, цагаачлалын статусийн асуудалтай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бусад тусламжид хамрагдах шаардлага хангахгүй байх гэх мэт)
  • Мөн/эсвэл нэн яаралтай тусламж хэрэгтэй байгаа, өөр ямар нэгэн тусламж тэтгэмж авдаггүй (ойрын хугацаанд ажилгүй болсон ба ажилгүйдлийн тэтгэмж авч эхлээгүй, хүсэлтийн хариугаа хүлээж байгаа).

Хэрэв та энд дурдсан нөхцөлд таарч байгаа гэр бүл таньдаг бол тэдэнд энэ хөтөлбөрийн тухай мэдэгдэж, Сэйфвэй хүнсний эрхийн бичиг авах хүсэлтэй байгаа эсэхийг нь асууж зөвшөөрөл аван Шорлайн Хотод мэдэгдэнэ үү. Цагаачлалын статусаас үл хамаарч, бүх хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд энэ хөтөлбөрөөс тусламж авсан нь нийтийн тусламж үйлчилгээ авсан эсэх дүрэмд (public charge rule) хамаарахгүй. Гэр бүл бүртгүүлэхийн тулд 7-р сарын 3-ны өдрөөс өмнө энд дарж бүртгүүлэх эсвэл хавсралтад байгаа бүртгэлийн анкетыг бөглөж цахим шуудангаар явуулна уу. Хүнсний талоны тоо хязгаартай бөгөөд бүх гэр бүлүүдэд хүрэлцэхгүй байж болох тул яаралтай бүртгүүлнэ үү.

Онлайн бүртгэлийн анкет болон хавсаргасан цаасан анкетад дараах мэдээллийг оруулах бөгөөд тавигдсан нөхцөлүүдэд таарсан байх ёстой. Дараах мэдээллийг илгээнэ үү:

  • Нэр
  • Хаяг
  • Утасны дугаар, имэйл хаяг
  • Өрхийн гишүүдийн тоо
  • 18-с доош насны хүүхдийн тоо
  • Сурдаг сургууль
  • Боломжтой хэл
  • Таарч буй нөхцөлүүд (таарч байгаа нөхцөлөө тэмдэглэнэ)   Нэмэлт мэдээллийг 206-801-2740 утас, [email protected]  хаягаар авна уу.