Монгол бүжгийн сургалтандаа урьж байна

Сайн байна уу?
Сиэттл Монгол Хүүхэд Залуучуудын төвөөс Сиэттл хот орчмын хүүхдүүдээ Монгол бүжгийн үнэ төлбөргүй нээлттэй сургалтанд хамрагдахыг урьж байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар таны хүүхэд Монгол уламжлалт өв соёл, язгуур урлагийн мэдлэг болон түүгээр дамжуулан ястан үндэстний онцлогуудад суралцах болно. Түүнчлэн хөл хорионы энэ үед хөдөлгөөний идэвхитэй байдлаа хадгалж дархлаагаа дэмжихэд тусална. Хүүхдийн насны онцлогт тохирсон бүжгийн сургалт нь тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлж, соёл урлаг зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлж ур чадварыг сайжруулах ач холбогдолтой.  
Сургалт онлайнаар явагдах бөгөөд нэг удаагийн сургалтанд анги дүүргэлт 10-12 хүүхэд байна. Та хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулсаны дараа бид сургалтын тухай болон бусад шаардлагатай мэдээллийг хүргүүлэх болно.

Жич: Тууштай суралцаж цаашид хөгжих сонирхолтой 5-8, 9-с дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд бидэнтэй холбогдохыг хүсье.

Хугацаа: 30 долоо хоног
Эхлэх хугацаа: 2020.12.04
Сургалтын хугацаа: 40 минут
Насны ангилал: 5-8 нас, 9-с дээш нас

Холбоо барих: Та манай фэйсбүүк хуудсын мессэж хэсэгт хандах болон 

4252865758 утсаар холбогдох эсвэл

[email protected]

[email protected]

[email protected] и-мэйл хаягуудаар холбогдоорой