Монгол хэлний анги

“Царсхан" сургууль нь Америкт төрж өсөөд, монгол хэл тэдний хоёрдагч хэл нь болсон хүүхдүүдэд эх хэлээ заах зорилготой. 
"Царсхан" Монгол сургуулийн аль ч ангийн сурагчид нь монгол найз нөхөдтэй болох, эх орон, эх хэл, өвгөд дээдэс, өвөө эмээ, эцэг эхээ хүндэтгэн дээдэлсэн чанарыг нэвт шингээн төлөвшүүлэх нь аялгуу сайхан монгол хэлний хичээлийн эрхэм зорилго оршимуй.

Монгол хэлний хичээлээр дараах эрдэмд шамдан суралцана. Үүнд:
БЭЛТГЭЛ АНГИД:

  • Монгол дуу дуулж, шүлэг цээжлэн, үлгэр уншиж, түүнээс ойлгосон зүйлийг нь зуруулах
  • Ахмадыг хүндэлж, багшийгаа сонсоx 
  • Ээлжээ хүлээж, гараа өргөн, зөвшөөрөл авax, бусдыг хүндэтгэх
  • Гар зүгшрүүлэх зурлага хийх

НЭГДҮГЭЭР АНГИ:

  • Цагаан толгойн үсгээ үзэх
  • Үеэр холбон унших
  • Үзсэн үсгээ үеэр холбож, бичмэлээр бичих
  • Өөрийгээ танилцуулж, олонд илэрхийлэх

ХОЁРДУГААР АНГИ:

  • Монголоор уншиж, уншсанаа ойлгож тайлбарлах
  • Хуулан бичиг, цээж бичиг хийж, алдаагүй бичих
  • Багаар ажиллаж, өгсөн сэдвийн дагуу харилцан ярилцах

ГУРАВДУГААР АНГИ:

  • Монгол ёс заншил, түүх соёлын тухай уран зохиол, үлгэр туульс уншиж, ойлгосноо ярьж чаддаг болох
  • Уншсан зүйлээ, найруулан бичих