Сэйф Старт Төлөвлөгөөний сунгалт ба түрээсийн байрны албадан нүүлгэлтийн хоригт орсон өөрчлөлт

20-25 дугаарт тогтоол буюу Вашингтон Мужийн Сэйф Старт Шаталсан Нээлтийн Төлөвлөгөөг сунгах болсныг Амбан Захирагч Жэй Инсле Пүрэв гарагт зарласан.
Энэ сунгалтаар COVID-19  өвчний тархалтын өндөр эрсдэлийг дагуулдаг ресторан, баар, фитнесс төвүүд, хурим, оршуулгын талаарх зохицуулалт, удирдамжид өөрчлөлт оруулсан. Мөн гэр бүлийн үзвэр үйлчилгээ, энтертайнмент төвүүд, кино театр, хөзрийн тоглоомын газруудад өөрчлөлт орсон.
Ресторан/зоогийн газар, хөзрийн тоглоомын газруудын удирдамжийг өнөөдөр гаргасан бөгөөд бусад удирдамжууд дараа долоо хоногт гарна.

Mөн түрээсийн байрны албадан нүүлгэлтийн талаар дараах өөрчлөлтүүд хийгдсэн:
Тогтоолд заасан шаардлагын дагуу түрээсийн байрнaaс албадан нүүлгэх үед хууль сахиулах байгууллага оролцох зэрэг зарим асуудалд тодруулга хийсэн. Мөн албадан нүүлгэлтийн хоригт урт болон богино хугацаанд өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэг байгуулахаар болсон. Ирээдүйд албан нүүлгэхийг хориглосон хугацааг сунгах нь түрээсийн нэмэгдэлд ямар нөлөө үзүүлэх талаар энэ ажлын хэсэг тусгайлан анхаарч судлах юм. Хоригийг 10-р сарын 15 хүртэл сунгасан.

монгол хэлээр: https://drive.google.com/file/d/1DcJLsAiKA1IuP_PDs4iRLaA3iReCsIiP/view?usp=sharing

https://www.governor.wa.gov/sites/default/files/proclamations/20-19.3%20Coronavirus%20Evictions%20%28tmp%29.pdf?utm_medium=email&utm_source=govdelivery