Манай STEM хичээл буюу Шинжлэх Ухаан, Технологи, Инженер, Математикийн хичээлүүд нь математик болон код бичилт дээр суурилсан. Сурагчдын хэрэгцээ болон мэдлэг чадварт нь тохируулж бэлтгэсэн сургалтын хөтөлбөрөөр хичээллэнэ. Техник, технологи дээр суурилсан өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд мэдээлэл технологи, компьютерийн хичээл заах нь тэдний мэдлэг боловсролд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм. Энэ нь компьютерийн шинжлэх ухаан, ур чадварт суралцах, техникийн ур чадвараа төгс төгөлдөр болгох арга зам юм.
Програмчлалын хувьд Массачусeттийн Tеxнологийн Институтын МIТ МЕDIA LАВ гаргасан Scratch блок суурьтай програмчлалын хэл дээр алгоритм боловсруулахад сургах, хүүхдүүд өөрсдийн сонирхлын дагуу тоглоомууд, үлгэрийн програмчлал хийх боломжтой. Энэ нь тэдэнд шинэ бүтээлч санаануудыг сурч бас чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхэд туслана.
Математикийн хичээлд Хаан Академийн онлайн сургалт ашиглахаас гадна оюун ухаан хөгжүүлэх таавар тоглоом тоглох, хуруугаар бодох аргад суралцах, багаар ажиллаж асуудлыг шийдэхэд зэрэг олон чадварт суралцдаг.