V-safe гэж юу вэ?

 

V-safe гэж юу вэ?

COVID-19 халдварт өвчний дархлаажуулалт буюу вакцин хийсний дараа таны биеийн байдлын мэдээллийг текст мессеж болон веб асуулгаар бүртгэх ухаалаг утсанд суурилсан хэрэгсэл юм. Хэрэв вакцин хийлгэсний дараа таны биед харш нөлөө илэрвэл, V-safe ашиглан Халдварт Өвчний Үндэсний Төвд (CDC) яаралтай мэдэгдэх боломжтой. Таны илгээсэн мэдээллээс шалтгаалж ХӨҮТөвөөс тантай холбогдож болно. Мөн шаардлагатай тохиолдолд V-safe танд вакциний 2дах тунг хийлгэхийг сануулна.

COVID-19 халдварт өвчний вакцинийг аюулгүй байлгахад хүн бүрийн оролцоо чухал тул ХӨҮТөвийн V-safe-д идэвхтэй оролцохыг уриалж байна.

Яаж бүртгүүлэх вэ?

COVID-19 дархлаажуулалт буюу вакцин хийлгэсний дараа ухаалаг утас ашиглан бүртгүүлнэ. Сайн дураараа оролцох тул та хүссэн үедээ больж болно. 14 цагийн үед таны утсанд мессеж ирэх ба та V-safe-д оролцохоос татгалзах бол STOP гэсэн мессежийг хариу илгээнэ. START мессежийг илгээснээр та дахин оролцох боломжтой. 

V-safe бүртгэл ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Вакцин хийлгэснээс хойш долоо хоногийн турш, таны биеийн байдлыг асуусан текст мессежийг  өдөрт нэг удаа илгээнэ. Үүнээс хойш 5 долоо хоногийн турш долоо хоногт 1 мессеж танд ирнэ. V-safe-с ирсэн асуултад хариулахад 5 минут л хангалттай. Хэрэв та вакциний 2дах тунг  хийлгэвэл биеийн байдлын бүртгэл дахин 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ нь таны биед 2дах тун хэрхэн нөлөөлж байгааг харах зорилготой. Мөн сүүлийн тунг хийлгэснээс хойш 3,6,12 сарын дараа мессеж илгээх болно.

Миний биеийн байдлын мэдээллийг нууцлах уу?

V-safe таны хувийн мэдээллийг нууцлан, хамгаална.

vsafe.cdc.gov хаягаар бүртгүүлээрэй.

V-safe хөтөлбөр нь ХӨҮТ, Хүнс Эмийн Удирдах Газар болон бусад төрийн байгууллагуудад ашиглагдаж буй мэдээллийн систем дээр тулгуурлан ажиллах ба тухайн мэдээллийн нууцлалт тохирсон аюулгүйн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болно. Эдгээр арга хэмжээ нь дараах хуулийн дагуу хэрэгждэг.